МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, АРДЫН БАГШ Ч.ОТГОНБАЯРТ хүндэтгэл үзүүллээ
Үйл явдал
/
2023-08-18
Боловсролын салбарт 37 жил тасралтгүй ажиллаж гавьяаныхаа амралтад гарч буй Монгол Улсын Гавьяат багш, Ардын багш Чойрогийн Отгонбаярт аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.
Дорноговь аймгийн Боловсролын салбарыг 10 гаруй жил удирдан ажиллаж, төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх нөр их ажилд эрдэм мэдлэг, хүч чадлаа дайчлан, хоёргүй сэтгэлээ зориулсан эрдэмт багшийнхаа хийж бүтээсэн бүхэнд талархал илэрхийлж, салбарын цаашдын хөгжилд анхаарах асуудлын талаар үнэтэй саналыг сонсон, ярилцлаа.
~Монгол Улсын Гавьяат багш, Ардын багш тандаа эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе~
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.38.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.