Ганга нуурийн эко систeм сэргэж эхэллээ
Үйл явдал
/
2023-08-18
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн байгаль дэлхийгээ хайрлах, уул, усаа хамгаалах санаачилгууд бодит ажил хэрэг болсоор байна. 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа "ГАНГА НУУР"-ыг хамгаалах ажлыг эхлүүлсэн байдаг.
Нуурын ус, намгархаг газрыг байгалийн аясаар сэргээх зорилгоор "Ганга нуурыг бохирдол, ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах” төсөл үр дүнгээ өгч, 95 хувь нь ширгээд байсан Ганга нуурын экосистем сэргэж усны түвшин нь нэмэгдэж, жил бүр ирэх шувуудын тоо олширсоор байна.
Элсний нүүдлийг зогсоох хамгаалалтын зурвас байгуулах, нуурын замаг, хогийг цэвэрлэх, мод тарих зэрэг олон ажлыг судалгаа тооцоотой хийсний үр дүнд 2020 онд нуурын ус 30-40 см-ээр нэмэгдсэн бол хамгийн сүүлийн судалгаагаар буюу 2021 оны 4-5 дугаар сард өмнөх оны мөн үеэс дахин 8-12 см-ээр ахисан гэсэн дүгнэлт гарсан.
Ганга нуур 1993 онд Дурсгалт газрын ангиллаар, 2004 онд ангилал дээшлэн Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад орж, 2004 онд Рамсарын конвенцэд бүртгэгдсэн байдаг. Ганга нуурын орчинд 16 баг, 39 овгийн 108 төрөлд хамаарах 198 зүйл шувуу бүртгэгдсэн нь Монгол оронд тохиолддог нийт шувуудын зүйлийн 40 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд Олон Улсын хэмжээнд ховор ангилалд багтсан 18 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг.
Монголын дорнод тал болон говийн зааг дээр орших, ус намаг, элсэн манхан хосолсон өвөрмөц тогтоц бүхий тус нуурт цэн тогоруу, хошуу галуу, хонин тоодог, гангар хун, хондон ангир зэрэг нүүдлийн ховор шувуудын чуулж, үрждэг газар юм.
Мянган хун нэг дор чуулахыг зөвхөн эндээс л харж болох бөгөөд энэ хирээр гадна дотны олон жуулчдыг сонирхлыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх манай орны байгалийн хосгүй үнэт өв, үзэсгэлэнт нуур билээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.40.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.