"Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Дархан-уул аймагт
Үйл явдал
/
2023-08-19

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийн тулд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулж баталсан.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж нь аймаг, орон нутгийн цахим бэлэн байдалд үнэлгээ хийж хөгжлийн түвшинг тогтоох, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, аймгуудын цахим шилжилтэд тулгамдаж буй нийтлэг асуултуудад хариулт өгөх, цахим аймгийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулахад зөвлөмж өгөх, мэдээлэл технологийн дэд бүтцийг хөгжүүлэхэд нэгдсэн арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Уг ажлын хүрээнд ЦХХХЯ, ТЦҮЗГ, И-Монгол академийн сургалт, судалгаа, үнэлгээний ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дархан-Уул аймагт өнөөдөр (2023.08.16) ажиллаж, төрийн 26 байгууллагын 89 албан хаагчдад яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Сургалт “Албан бичиг солилцооны дундын систем”, “Тоон гарын үсэг түүний хэрэглээ”, “Төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудсууд”, “Мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголтууд”, “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам зэрэг сэдвийн хүрээнд болж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгөн, мэдээлэл солилцож байна.

Мөн иргэдээс төрийн үйлчилгээний сэтгэл ханамжын судалгааг авч байна. Цахим аймаг сургалт, судалгаа, үнэлгээний ажил нь 8 аймагт явагдаж байгаагын нэг нь манай аймаг юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.136.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.