АМГТГ-ын дарга БХНАУ-ын “Синопек” группийн удирдлагуудтай уулзлаа
Үйл явдал
/
2023-08-19
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, холбогдох газар хэлтсийн удирдлагуудын хамт БНХАУ-ын нефть химийн хамгийн том концерн “Синопек” групп болон “Доншен газрын тос Монгол” компанийн удирдлагуудыг /2023.08.15/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр АМГТГ-ын дарга Л.Баярмандал “Синопек” групптэй газрын тосны салбарт хамтран ажиллах шинэ боломжууд хийгээд одоогийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцов. Тодруулбал, тэрбээр газрын тосны олборлолт, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт болон шинэ техник, технологийг нэвтрүүлэх, “Доншен” компанийн олборлож буй түүхий тосыг нийлүүлэх үйлдвэрийг тодорхой болгохын зэрэгцээ БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн /шатахуун/ Монгол улсад импортлох асуудлыг эрчимжүүлэх саналаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.15.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.