Хил хамгаалах байгууллагын шилдэг офицeрууд тодорлоо
Үйл явдал
/
2023-08-21
Орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн нэрэмжит “Шилдэг офицер” шалгаруулах тэмцээний II шатыг гурван өдрийн турш Хил хамгаалах ерөнхий газар болон Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын “Хил хамгаалах байгууллагын сургалтын нэгдсэн төв”-д амжилттай зохион байгуулж, шилдгүүд тодорлоо.
Эрэгтэй төрөл:
Нэгдүгээр байр: Хилийн цэргийн 0166 дугаар ангийн 0141 дүгээр салбарын орлогч, хилийн албаны офицер, дэслэгч Д.Нямхүү
Хоёрдугаар байр: Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 0114 дүгээр салбарын орлогч, сургалт, цэргийн албаны офицер, ахлах дэслэгч А.Лхагважаргал
Гуравдугаар байр: Хилийн цэргийн 0252 дугаар ангийн Цэргийн сургалт биеийн тамирын ахлах офицер, хошууч Б.Амарболд
Дөрөвдүгээр байр: Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн 0248 дугаар салбарын захирагч дэслэгч, Г.Баттэнгис
Тавдугаар байр: Хилийн цэргийн 0168 дугаар ангийн 0109 дүгээр салбарын Сургалт, цэргийн албаны офицер ахлах дэслэгч Н.Чулуун
Эмэгтэй төрөл:
Нэгдүгээр байр: Хилийн цэргийн 0166 дугаар ангийн Сургалт, цэргийн албаны тасгийн Гэрээт хилчин хариуцсан офицер, ахлах дэслэгч Л.Отгондулам
Хоёрдугаар байр: Хилийн цэргийн 0303 дугаар ангийн Сэтгэл зүйн бэлтгэлийн албаны ажиллагааны сэтгэл зүйч, дэслэгч Б.Батчимэг
Гуравдугаар байр: Хилийн цэргийн 0168 дугаар ангийн Нууцын албаны дарга, ахлах дэслэгч Б.Буянцэцэг
Дөрөвдүгээр байр: Хилийн цэргийн 0165 дугаар ангийн Холбоо мэдээллийн технологийн тасгийн Дохиолол хяналтын ахлах инженер, ахмад Д.Алтанцэцэг
Тавдугаар байр: Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Захиргааны сэтгэл зүйч, дэслэгч Б.Оюунсувд
Дээрх оролцогчдоос шилдэг найман офицер нь энэ сарын 24-26-ны өдрүүдэд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын дунд зохиогдох “Шилдэг офицер” шалгаруулах уралдаанд оролцох юм. Офицерууддаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.212.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.