Улсын наадамд шөвгөрсөн 32 бөхөөс НЭГ НЬ ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНД БҮДЭРЧЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-22

Үндэсний их баяр наадмаар дөрвөөс дээш давсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу мэдээллийн талаар Үндэсний бөхийн салбар хорооны комиссын дарга П.Сайнзориг хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.  "Допингийн шинжилгээний урьдчилсан хариу долоодугаар сарын 27-ны өдөр ирсэн. Баталгаажуулалт хийгдээд өнөөдөр албан ёсны хариу ирсэн тул та бүхэнд мэдээлэл хийж байна.  Нийт 32 бөхөөс шинжилгээ авсан. 31 бөхийн шинжилгээний хариу сөрөг буюу ямар нэг асуудал байхгүй. Нэг бөхөөс допинг илэрсэн. Допинг илэрсэн бөхийн нэрийг одоогоор зарлах боломжгүй. Учир нь тухайн бөхөд эхлээд шинжилгээний хариуг танилцуулна. Б сорьцоо өгсний дараагаар шинжилгээний хариу эцэслэгдэнэ. Үүний дараа олон нийтэд зарлана" гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.34.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.