Ж.БАТСУУРЬ: АН-ын ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ХУРАЛ төрийн ордонд болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-25

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр АН-ын ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "АН-ын Үндэсний Бодлогын Хорооны/ҮБХ/ хурлыг наймдугаар сарын 28-ны Даваа гарагт Төрийн ордны их танхимд зохион байгуулах шийдвэр гарлаа.  АН-ын дарга Л.Гантөмөр томилогдсоноосоо хойш ихэнх аймгуудаар явж, бүсийн зөвлөгөөнийг хийсэн. ҮБХ-ны хурлаар томилгоо, журамд өөрчлөлт оруулах болон бүх зүйлээ ярьж, шийдвэр гаргана. Сонгууль болоход 10 сар үлдээд байна. Хуралд ҮБХ-ны 500 гаруй гишүүн оролцоно" гэв.

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "10 орчим хоногийн өмнө нийслэлийн Засаг дарга Сумъяабазарыг огцруулах шаардлага хүргүүлсэн. Гэвч 72 цагийн дотор бус долоо хоногийн дараа бидэнд хариу ирүүлсэн.

Уг тайлбар бичигт огцруулах талаар биш үерийн улмаас нийслэлийн хэдэн иргэн хохирсон үнэлгээг гаргаж байгааг дурдсан байлаа. Иймд иргэдээс 18001206 дугаараар авч буй саналуудаа нэгтгэн дараагийн үе шатны арга хэмжээг авах болно" хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.