Хотын орлогч З.ТӨМӨРТӨМӨӨ ХАРААГҮЙЧҮҮДИЙН ХОЛБООНООС УУЧЛАЛ ГУЙЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-02

Нийслэлийн удирдлагууд хараагүй иргэнийг бэрхшээлийнх нь байдлаар доромжилсон асуудлаар "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ноос хэвлэлийн хурал зохион байгуулж байсан билээ.  Тодруулбал “Чи хажуудаа байгаа хүний нүүрийг харах юм уу" гэж хараагүй иргэнийг доромжилсон Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөд хариуцлага тооцохыг шаардаж буйгаа илэрхийлсэн. 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө фэйсбүүк дэх өөрийн цахим хуудсаараа дамжуулан дээрх асуудалтай холбоотойгоор уучлалт хүсжээ. 

Миний бие хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-гуудаар хуваарь гарган очиж ажилласан билээ. Одоогоос 4 сарын өмнө МХҮХ-нд ирж энэхүү талбайн тохижилт хийх шаардлагатай байгаа хүсэлтийг сонсоод улмаар төслийн санхүүжилтээр хийж өгөхөөр бид тохиролцсон билээ. Харамсалтай нь зураг төсөвгүй удсаар бид ч яаруулсаар төслийн ажил цаг хугацаандаа амжихгүй болж өөр тийш шилжиж таарав. Хэн хэн нь л нийтийн эрх ашгийн төлөө хийхийг зорьсон ажил байлаа. Улмаар холбооны зүгээс намайг буруутгаж, би ч та нар зураг төсвөө хоцроолоо гэж сануулсаар байсан бөгөөд энэ асуудлаас болж үл ойлголцол үүсэхэд хүрсэн. Бид утсаар ярихад нүүр нүүрээ харж яриад ч нэмэргүй ээ цаг хугацаанаасаа хоцорсон та нараас боллоо гэж хэлсэндээ албан ёсоор чин сэтгэлийн уучлал хүсч байна. Мөн нийтэд тустай энэхүү ажлыг заавал хийж дуусгахаа МХҮХ-ны олон мянган гишүүдийн өмнө хариуцлагтайгаар мэдэгдэж байна" гэжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.212.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.