ЖДҮ-ийн Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа БНХАУ-ын Алибаба группын төлөөлөлтэй уулзжээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-06

Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа БНХАУ-ын Алибаба группын төлөөлөлтэй уулзаж, Alibaba Global Digital Talent (GDT) хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй бизнес эрхлэгчдэд зориулсан цахим бизнес, их сургууль, төрийн байгууллагыг чадавхижуулахад чиглэсэн ажлуудтай товч танилцан, одоо хийгдэж буй ажлууд, цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд Алибаба группын тус хөтөлбөрт төрийн байгууллагуудыг цахим шилжилтийн хөгжүүлэлтээр чадавхжуулахын зэрэгцээ хувийн компаниудын С түвшний удирдлагуудад зориулсан онлайн болон танхимын сургалт, Хятадын томоохон компаниудад зочлон зах зээлийн цахим шилжилтийн давуу тал, нөлөөлөл, цахим эдийн засаг хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг туршлага судлах, групп хэлэлцүүлэг хийн санал бодлоо солилцох, бүтээгдэхүүний танилцуулгаа цахим платформд байршуулж борлуулах боломжтой юм байна.
Тус газар нь 2021 оноос Алибаба группын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулан жижиг дунд үйлдвэрийн салбарт тодорхой ажлуудыг хийж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.