ГЭР ХОРООЛЛЫН ШУГАМД ХОЛБОГДСОН УС ТҮГЭЭХ БАЙРУУДЫГ АВТОМАТЖУУЛАХ ТӨСӨЛ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-08
 
Зорилго: Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан II Компакт гэрээний дагуу хэрэгжиж буй Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах зорилго бүхий УСУГ-ын шугамд холбогдсон ус түгээх байруудыг автоматжуулах ажлыг хэрэгжүүлж байна.
Хамрах хүрээ: Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүрэгт байрлах шугамд холбогдсон, гар ажиллагаатай, айл өрхийн хэрэглэгчдэд үйлчилдэг болон ачилтын нийт 180 ус түгээх байрыг автоматжуулахын зэрэгцээ УСУГ-ын одоогийн ашиглаж буй 151 автомат буюу ухаалаг ус түгээх байрыг шинэ системд нэгтгэн удирдах программ хангамжийг хөгжүүлж, узель, гадна, дотор цахилгаан хангамжийг шинэчилж, иж бүрэн автоматжуулах тоног төхөөрөмжийг дагалдах сервер, компьютер, хэрэгслийн хамт нийлүүлж, суурилуулах юм.
Онцлог: МСК-аас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй аливаа төслийн нэгэн адил уг ажилд ч мөн Олон улсын санхүүгийн корпорацын Гүйцэтгэлийн стандартууд болон МСК-ын бусад дүрэм журмыг баримтлан ажиллах шаардлага тавигддаг.
Үр дүн: Улаанбаатар хотын гэр хорооллын 6 дүүргийн нийт 51 хорооны иргэд УСУГ-аас түгээж буй унд ахуйн стандартын шаардлага хангасан усыг 24/7 цагаар авах боломжтой болсноор гэр хорооллын ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй уг үйлчилгээг үзүүлэхэд тус байгууллагаас зарцуулж буй өндөр зардлыг бууруулах юм.
Хэрэгжилт: 2023-2026 он (баталгаат засвар үйлчилгээний хугацааг хамруулав).
УСУГ, МСК, Монголын Мянганы сорилтын сан, Монголын Мянганы сорилтын сангийн Хөтөлбөрийн менежментийн зөвлөх Тетра Тех компани, Гүйцэтгэгч Эйч Ти Эл компаниуд оролцоно
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.77.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.