Төрийн үйлчилгээний “Хурдан” цэг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд нээгдлээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-09

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ТЦҮЗГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын аймаг хариуцсан хэлтсийн дарга П.Чинбат, нийслэл хариуцсан хэлтсийн дарга Г.Өнөрцэцэг болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Бор-Өндөр суманд “ХУРДАН” цэг нээгдсэнээр тус сумын 10000 гаруй иргэн төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг операторын горимоор авах боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.18.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.