БАРДАМ АМ, ШАЛДАН ГУЯ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-12

Үндэсний бөхийн УЛСЫН АВАРГА Д.Сумъяабазар улсын нийслэл Улаанбаатар хотыг удирдаж буй. 10 даваатай улсын наадамд түрүүлсэн жилээ ард түмнийг баярлуулсан сайн бөх. Харин хотын асуудалд бол үнэндээ нэг ч давж чадахгүй байгаа, хөөрхий. 2022 онд Нийслэлийн захиргааны хэргийг давах шатны шүүхэд Засаг даргын гаргасан шийдвэрийн 60 гаруй хувь нь ИРГЭДИЙН ЭСРЭГ гарсан гэсэн мэдээлэл бий.

Анх хотын дарга болохдоо “нийслэлийн түгжрэлийн асуудлыг нэг жилийн дотор шийднэ. Автозамын түгжрэлийг бууруулах сүпер арга надад бий” хэмээн томорч, тодорч байв. Гэтэл түүнийг хүлээсээр нийслэлчүүд авто зам дээрээ тэг зогсолт хийв.

Улмаар хотод ҮЕРИЙН ГАМШИГ болж байхад дарга нар ХҮРЭЭ ДАНШИГ наадам үзэж байв. Тэр мөн олон тулгуурт гүүрэн байгууламж бүхий хурдны галт тэргийг заавал байгуулна, чадна хэмээн ам гарсан ч өнөөдөр суурь тавигдах нь бүүхэл судалгаа нь ч бүрэн хийгдсэнгүй. Хамгийн сүүлд л гэхэд “АВЛИГА ХОРООЛЛЫГ НУРААНА” хэмээн ам гарч, орлогч Ж.Сандагсүрэнгээ хэвлэлийн өмнө гаргуулж, буруу зөрүү яриулсан. Засаг даргын шийдвэр гарангуут маргааш нь шууд л нураачих юм яриад байсан ч өнөөдрийг хүртэл нурааж чадаагүй байна.

Би чадна гэсэн БАРДАМ АМ байсан ч өнөөдрийг хүртэл чадаагүй ШАЛДАН ГУЯ байна. Юунаас ч айхгүй, хийнэ гэснээ заавал хийнэ, учир нь би Д.Сумъяабазар хэмээн том дуугарч байсан хотын дарга эрх биш шүүхийн өмнө  өвдөг шорооджээ. Нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа учраас Засаг даргын захирамжийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлнэ. Хотын иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа барилгуудыг нураана гэсэн ШҮҮХИЙН ТОГТООЛЫГ дийлэхгүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.18.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.