Дамбадаржаа орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-15
Нийслэлийн агаар, хөрс орчны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгын хүрээнд нийслэлийн 8 дүүргийн 28 байршилд 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр баталсан. Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэд оршин суугчидтай уулзалт зохион байгуулж төсөлд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгч ажиллаа. Нийт иргэдийн 80-иас дээш хувь дэмжсэн тохиолдолд төслийг хэрэгжүүлж эхлэх бөгөөд иргэдийн зүгээс төслийг дэмжиж буйгаа илэрхийлж урьд өмнөх алдаагаа давтахгүй байх, иргэдийн санал хүсэлтийг төлөвлөлтдөө тусгаж ажиллахыг сануулж байсан.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.2.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.