Түр ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙН хорлонтой үйлдэл буюу 14 мянган төгрөгийн цалинтай ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-16

Баянзүрх дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга өнөөг хүртэл жинхлэгдээгүй. Хууль бус даргын хүчин төгөлдөр шийдвэр, тушаалаар үйл ажиллагаа явуулдаг гэж хэлж болно. Тус байгууллагын хууль бус даргаар БЗД-ийн МАН-ын дэд дарга  асан Г.Атармаа гэгч ажилладаг.. Өнгөрсөн наймдугаар сард Баянзүрх дүүргийн 11, 25, 28, 34, 35-р хорооны 100 гаруй иргэнийг нийтийн хамарсан ажил, түр ажлын байр бий болгох гэсэн зорилтын хүрээнд нэг хүнд 14-40 мянган төгрөгийн цалин өгчээ. Нийтдээ 33 сая 320 мянган төгрөгийг “жижиглэн тараасан” байна.

Энэ мэтээр талхны үнэ хүрэхгүй мөнгөөр Баянзүрх дүүргийн иргэдийг хуурч, мөнгө тараасан үйлдэл нь наанаа төрийн ажил хийж, том үр дүн гаргасан мэт боловч цаанаа улстөрийн агуулгатай ч байж мэдэх юм. Учир нь Г.Атармаа нь эрх баригч МАН-ын гишүүн бөгөөд энэ салбарт ажиллаж байсан тушрлага дутмаг нэгэн. Баянзүрх дүүргийн МАН-д дээгүүр алба хашиж байсан учраас улстөрийн зорилготой мөнгө тараалт байж ч болохыг үгүйсгэх газаргүй.Засгийн газраас хэрэгжүүлж буй "ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ" шилжих бодлогыг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэхдээ яг ажилгүй байгаа нөхдүүдэд хүргэхгүй, МАН-ын гишүүд дэмжигчид, тухайн дүүрэг, хорооныхоо намын нөхдүүдэд "гар цайлгах", санал худалдан авах зорилго агуулгатайгаар мөнгө тараасан үйлдэл гэж хардаж болохоор байна. 

350 мянга гаруй хүн амтай том дүүргийн “ядруухан амьдарч буй” иргэдэд түр ажлын байр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ өгч буй цалин нь хангалттай баймаар. Хдөлмөийн тухай хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болчихсон байхад иргэдэд 14 мянган төгрөгөөр ажиллуулах нь “ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГ” өрнүүлэхтэй дүйцэхүйц мэт. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.111.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.