Дархан-Уул аймагт ЖДҮХС-ийн 6,9 ТЭРБУМ төгрөгийн 36 идэвхтэй зээлдэгч байна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-19
 
 Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Дархан-Уул аймгийн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн уулзалтад оролцлоо. УИХ-ын гишүүн, ЁЗСХБХ-ны дарга Б.Баттөмөр, тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал нарын санаачилгаар АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд ЖДҮ эрхлэгч 70 гаруй төлөөлөл хамрагдав.
 
ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарын хөнгөллөлттэй зээл, санхүүгийн дэмжлэг” сэдвээр мэдээлэл өгсөн юм. ЖДҮГ-ын Зээл төслийн хэлтсийн мэргэжилтэн Н.Сарантуяа “Төслийн материал бүрдүүлэхэд анхаарах зүйлс” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулт өглөө.
 
Дархан-Уул аймагт 2023 онд нийт 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 30 аж ахуй нэгж зээлийн хүсэлтийг зээлийн цахим системд баталгаажуулан хүлээн авсан ба төсөл сонгон шалгаруулалтын үр дүнд эрчимжсэн мал аж ахуй, мах махан бүтээгдэхүүн боловсруулах, туслах аж ахуй, хүнсний зоорь-агуулах, хүлэмжийн аж ахуй-мод, жимс, хүнсний ногооны үр үсэлгээ , оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт нийт 1,5 тэрбум төгрөгийн 9 төсөлд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг олгоод байна.
 
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Дархан-Уул аймагт 2009-2022 оны хооронд нийт 368 жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид 40,7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгосон байна. Өнөөдрийн байдлаар 6,9 тэрбум төгрөгийн 36 идэвхтэй зээлдэгч байна.
Арга хэмжээний үеэр ЖДҮХС-ийн зээлдэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.