Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумд 50мВт-ын хүчин чадал бүхий Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүллээ.
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-19
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумд 50мВт-ын хүчин чадал бүхий Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүллээ.
Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Эрчим хүчний яамны Төрийн Нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Ride Mongolia ххк-ны ерөнхий захирал Г.Доржбат тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Тус дулааны цахилгаан станц баригдсанаар жилд 317.7 сая кВт цахилгаан, 373 мян.Ггал дулаан үйлдвэрлэх бөгөөд энэ нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хэрэглэж буй цахилгаан, дулаанаас 5 дахин илүү хүчин чадалтай юм.ъ
барилгын зураг төсөл нарын зураг байж магад
Станцын байгууламжийг барих нийт өртөг нь 108.4 сая ам.доллар бөгөөд “Ride Mongolia” ХХК өөрсдийн хөрөнгөөр 2 жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас тус аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэлийг бүрэн шийдвэрлэж өгөхөөр боллоо.
14 хүн ба гольф тоглож буй хүмүүс нарын зураг байж магад
 
Уг ДЦС ашиглалтад орсоноор иргэдийн төлдөг цахилгаан, дулааны төлбөр 3 дахин буурах боломж бүрдэхээс гадна 200 гаруй ажлын байр шинээр бий болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.182.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.