ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-18
Жижиг, дунд үйлдвэрин газрын дарга Я.Эрдэнэсайхан, Бүртгэл мэдээлэл нэг цэгийн үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батболд, Жайка олон улсын байгууллагын сайн дурын гишүүн МИЗУКИ Дохи нар өнөөдөр Жайка-ийн төв оффисын ази номхон дайлан бүсийн захирлын туслах АКАНЕ Мияжима, Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Хөдөө аж ахуй, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хариуцсан суурин төлөөлөгч НАКАМУРА Кэиго, Бизнес хамтын ажиллагааг хөгжүүлэх, Японд хөдөлмөр эрхлэх монгол иргэдийг дэмжих мэргэжилтэн НАКАМУРА Коо, Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ажилтан Ц.Хоролсүрэн нарыг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар дараах гурван асуудлын хүрээнд санал солилцов. Үүнд:
 
 Мэдлэгийг хамтдаа бүтээх хөтөлбөрөөр дамжуулан залуу манлайлагчид орон нутгийн нөөцөөр дамжуулан аж үйлдвэрийг хөгжүүлэх нь сэдэвт сургалтыг Япон улсад зохион байгуулах орон нутгийн мэргэжилтнүүдийг оролцуулах (орон нутгийн бүтээгдэхүүний ашиглалт) асуудлын хүрээнд
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн төслийг үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.
 
Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хувийн сектор хөгжих орчин бий болж, жижиг, дунд үйлдвэрүүд олноор байгуулагдсан юм. Жижиг, дунд үйлдвэрүүд нь ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч банкны зээлийн хүү өндөр, урт хугацааны зээл авах боломж бага байдгаас компаниуд урт хугацааны хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дутагдаж байдаг. Иймээс энэ төслөөр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийг олгосноор Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахаар зорьж байна
 
“FOODEX JAPAN 2024” үзэсгэлэнд Монгол Улсаас оролцогчдод үзүүлэх дэмжлэгийн талаар санал солилцлоо.
“FOODEX JAPAN Олон улсын хүнс, хүнсний үйлдвэрлэл, шингэн хүнсний үзэсгэлэн” нь 1976 оноос жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй Азийн хамгийн том хүнс, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн бөгөөд 2024 онд 49 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь үзэсгэлэнд оролцогч болон зочдын аль алиных нь бизнесийг өргөжүүлэх чухал талбар гэдэг утгаараа өндрөөр үнэлэгддэг юм. Монголд Японы зах зээлд борлуулах материал, түүхий эдийн нөөц боломж байгаа хэдий ч олон асуудал тулгардаг бөгөөд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Японд гарсан нь цөөн байдаг. Мөн Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд экспортын чадамжтай компаниуд цөөхөн, энэ талаарх мэдлэг, туршлага дутмаг байгаа нь экспортыг хөгжүүлэхэд асуудал болж байна. Энэхүү арга хэмжээнд Монголын аж ахуйн нэгжүүдийг бүртгэж оролцуулах тал дээр дэмжиж ажиллахаар тохиролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.