Цахим арилжаа зохион байгуулснаас хойш нийт 5.6 сая тонн нүүрс борлуулжээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-19

Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн  466 тоот тогтоолоор баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу Нүүрсний цахим арилжааг зохион байгуулснаас хойш буюу

2023 оны есдүгээр сарын 15-ны байдлаар нийт 5,6 сая тонн нүүрс борлуулжээ. Үүний 4.2 сая тонныг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК бүрдүүлж байна. Тус компанийн хувьд нийт борлуулагдсан нүүрсний 75.8 хувийг арилжаалжээ. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарын хооронд БНХАУ-ын Чалко компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан. Компанид онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам. доллар байсан. Онцгой дэглэм тогтоож, засаглалыг сайжруулан, олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр БНХАУ-ын Чалко компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт 9 сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.192.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.