“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлж эхэллээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-19
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлж эхэллээ
 
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 265-р тогтоолын "Төрийн байгууллагад олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх"-ийг заасан байдаг.
 
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ байгууллагын үйл ажиллаагааг сайжруулах, шуурхай, чанартай үйлчилгээг хүргэх зорилгоор Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн үйл ажиллагаанд ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн бол одооноос бусад үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг “Монголын стандарт чанарын хүрээлэн” НҮТББ-тай хамтран үе шаттайгаар нэвтрүүлж эхлэхээр боллоо.
 
Энэ хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Монголын Стандарт чанарын хүрээлэн” НҮТББ хамтарсан ажлын хэсгийн уулзалтыг зохион байгууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.