МУИС-ийн захирал Д.БАДАРЧ  1,2 тэрбумын байртай, жилийн 282 саяын ОРЛОГОТОЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-20

Ардын багш Дэндэвийн Бадарч нь 2022 оны 12 сарын 22 -ны өдөр МУИС-ийн захирлаар томилогдсон.  Түүнээс өмнө 2003-2018 он хүртэл ЮНЕСКО-д ажиллаж байхдаа Нийгэм, Хүмүүнлэгийн салбарын газрын захирал, Армен, Азербайжан, Беларус, Молдов, ОХУ, Узбекистан зэрэг улсуудад ЮНЕСКО-ийн төлөөлөгчөөр ажиллаж, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт олон тооны олон улсын төслүүдийг удирдан хэрэгжүүлсэн байна. 1992-2003 онд тэрээр ШУТИС-ийн захирлаар ажиллаж байхдаа дээд боловсролын салбарт олон чухал өөрчлөлт шинэчлэлийг гардан удирдаж хэрэгжүүлсэн юм.

Профессор Бадарч нь УИХ-ын даргын зөвлөх, Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын зөвлөх зэрэг ажлыг хийж байсны дээр АХБ, ЮНЕСКО, НҮБХХ, Хөдөлмөрийн байгууллага зэрэг олон улсын байгууллагад зөвлөж байжээ. Одоо ЮНЕСКО-ийн “Нийгмийн Өөрчлөлтийн удирдлага” засгийн газар хоорондын хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн Ази, номхон далайн харилцан ойлголцлын төлөөх боловсролын төвийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Тэрбээр 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогоо 1.2 тэрбумын үнэтэй гурван орон сууцтай, жилд 228 саяын орлогтой, Lexus, RX 330, нэг гарааштай, 10 саяын үнэлгээтэй 700 мкв эзэмших газартай аж. 365 саяын хадгаламжтай гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.