Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан "Иргэн та хүч" төслийг дэмжиж ХАМТАРЧ АЖИЛЛАНА гэлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-21
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан "Иргэн та ХҮЧ" Хонгорын шинэ ӨГЛӨӨ хөтөлбөрийн санаачлагчдыг хүлээн авч уулзлаа. Уг төсөл нь Баянхонгор аймгийн бүх сум, аймгийн төвд хэрэгжих юм. Энэ удаад Баян-Овоо, Эрдэнэцогт, Өлзийт сумдуудад 2023 оны 09 сарын 16-20 ны өдрүүдэд ажиллаж байна. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан "Иргэн та ХҮЧ" Хонгорын шинэ ӨГЛӨӨ хөтөлбөрийн багийнхантай уулзахдаа "Залуучууд өөрсдийн санаачилгаараа нэгдэж төрөлх нутагтаа ажиллаж, ард иргэд, малчиддаа нарийн мэргэжлийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоог үнэ төлбөргүй үзүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлж цаашид аймаг орон нутгийн зүгээс дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийллээ.
 
"Иргэн та ХҮЧ" Хонгорын шинэ ӨГЛӨӨ хөтөлбөрийн хүрээнд Адуучин тэмцээн, Улаанбаатар хотын Нэгдүгээр эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг,/ дотор, эко, эмэгтэйчүүд, шүд/ ЕБС-ийн багш, сурагчдад Суралцах сэтгэл зүй, Мөрөөдлөө зурагла, "Аялалд хязгаар үгүй" зэрэг сэдвээр яриа, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Өлзийт суманд ажиллаж байна. Иргэд эрүүл мэндийн эрт илрүүлэг оношлогоо, үзлэг хийж байгаад сэтгэл их өндөр байгаа онцолж байлаа. Хөтөлбөрийг санаачлагч Б.Өлзийбат нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, УИХ-ын тамгын газрын Цахим парламент инновацын газрын дарга асан, Хууль тогтоох үйл ажиллагаанд Иргэдийн оролцоог хангах парламентын цахим шилжилтийн D.Parliament платформыг эхлүүлсэн, "Иргэн та ХҮЧ" залуусын санаачилгын үүсгэн байгуулагч юм. Хонгор нутгийн залуучууд хөгжлийн шинэ үеийг иргэдийн хүч, иргэний санал санаачилгаар хамтдаа тодорхойлно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.165.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.