ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН НИЙСЛЭЛ БАНГКОК ХОТОД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ НЭЭГДЛЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-20
ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Тайланд Улсын Бангкок хотод 2023.09.18,19-ний өдрүүдэд албан томилолттой ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд нээлээ.
 
Тус улсын Элчин сайдын яам нь Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Малайз Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсыг хариуцдаг бөгөөд 100 гаруй Монгол иргэн /Үүнд: Хөдөлмөр эрхэлж буй 30, оюутан, сурагч 60, гадаад иргэдтэй гэр бүл болсон 10 орчим/ албан ёсны зөвшөөрөлтэй буюу зохих ангиллын визээр урт, богино хугацаанд сурч, хөдөлмөрлөж байгаа бол Малайзид 76, харин Индонезид 10 иргэн байна.
бичвэр нарын зураг байж магад
Мөн жилд ойролцоогоор 25,000 гаруй Монгол иргэн аялал жуулчлал, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар Тайланд улс руу зорчдог бөгөөд “Хурдан” цэг нээгдсэнээр Тайланд улс руу зорчиж буй 25,000 мянган иргэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй, хаанаас ч ойр авах боломж бүрдэж байна.
Өнөөдрийн байдлаар хилийн чанад дахь 6 улсын 9 цэгт төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг нээсэн бол цаашид 46 дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
6 хүн ба бичвэр нарын зураг байж магад
бичвэр нарын зураг байж магад
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.249.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.