10 төрлийн худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг Ebusiness платформоор авна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-27


Та E-Business.mn хуудасруу нэвтрээд, Нийслэл хотын хамгийн түгээмэл 10 төрлийн худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг цаг, мөнгөө хэмнэн, гар утаснаасаа авч болно. Нийслэл хотын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх бол e-buisness.mn системд өнөөдрөөс цаасан болон биеэр очих бус цахимаар олгох үйлчилгээ нэвтэрлээ.

Иргэн, хуулийн этгээд ямар нэг хураамж төлбөр төлөхгүйгээр ажлын 30 хоногт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авна.

Цахим зөвшөөрөл олгох систем нь авлигын эсрэг засгийн газрын бодлогын нэг бодит ажил, хүн биш хууль засаглах, хүнд суртлыг багасгаж технологи үйлчлэх шийдэл юм. Технологи зөвхөн ажлын цагаар бус 24 цагаар бүх өдөр тасралтгүй үйлчилнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.103.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.