Хотын стандартыг сурталчлах уулзалт зохион байгуулав
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-27

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийн явц, зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах, хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх, санал солилцох, хотын батлагдсан стандартыг танилцуулах, сурталчлах зорилгоор Хотын стандарт, хяналтын газраас есдүгээр сарын 6-14-нд уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн 91 хорооны Засаг дарга нар цахимаар, Чингэлтэй, Налайх дүүргийн есөн хорооны Засаг дарга нар танхимаар оролцов. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хороодын Засаг дарга нар нийлсэн 258 албан хаагч оролцож, ирц 77.8 хувьтай байлаа.

Уулзалт, арга хэмжээ тус бүрд Хотын стандарт, хяналтын газрын үйл ажиллагааны чиг үүрэг болон хяналт шалгалтын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгч, тайлбар танилцуулга хийсэн юм.

Түүнчлэн тус үйл ажиллагааны үр дүнд иргэдээс хандсан өргөдөл, гомдлын тоо буурсан байна. Тодруулбал, есдүгээр сарын 1-14-ний хооронд өргөдөл, гомдлын мэдээлэл нийт 225 бүртгэгдсэн бол уулзалт танилцуулгын дараа буюу есдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 102 бүртгэгдэж, 45.3 хувиар буурсан байна. Мөн нутгийн захиргааны байгууллагуудаар дамжуулсан чиг үүрэгт хамааралгүй өргөдөл, гомдлын мэдээллийн хуваарилалт сайжирч, хугацаа алдагдах байдал буурчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.251.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.