Соёлын сайд Ч.Номин: 31 байгууллагын 41512022ш ХУВЬЦААГ эзэмшдэг
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-29

Монгол телевизийн захирал Ч.Номин нь 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн. 2006-2007 онд Гацуурт Группийн Гадаад Харилцааны Захирал,  2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер, 2011 оны 2 сараас эхлэн  Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна. Түүний аавийг Чинбат гэдэг бөгөөд Гацуурт компанийн захирал. Ч.Номин нь нөхөр, 3 хүүгийн хамт амьдардаг.

2021 оны 1 сарын 29-нд Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн УИХ-ын чуулганд танилцуулснаар Ч.Номин танхимын соёлын сайдаар ажиллахаар томилогдсон.

Номин сайдын жилийн орлого 135 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 548 сая төгрөг байна. Үл хөдлөх хөрөнгөө 11 тэрбум 597 саяар үнэлсэн бөгөөд үүнд нь нийтийн орон сууц 8, авто зогсоол, бусал барилга 2, Эзэмших-3550м/кв-1, Эзэмших-625м/кв-1 газар зэрэг багтжээ. Соёлын сайд нь дотоодын хадгаламждаа 1 тэрбум 975 сая, Гадаадын банк, санхүүгийн байгууллагад 887 сая, 236 саяын бэлэн мөнгөтэй, 23 тэрбумын авлагатай, 9 тэрбумын зээлтэй. 750 саяын үнэт эдлэлтэй. 1 тэрбум 124 саяын тээврийн хэрэгсэлд нь Nissan, Patrol- 1, Mercedes Benz, G 55 AMG- 1, Porsche, Cayenne- 1, Alphart- 1, Land Cruiser 80- 1 тус тус машинтай. 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.70.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.