Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймагт ажиллалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-29

Булган, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, салбарын сайд нарын хамт Булган аймагт ажиллалаа. Энэ үеэр иргэд хөдөлмөрчидтэй уулзаж Засгийн газраас хэрэгжүүлж буй далд эдийн засгийг ил болгох, шударга ёс, авлигын эсрэг хийх ажлууд, “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцууллаа. Уулзалтад 700 гаруй иргэн оролцож, 88 хүн санал хүсэлтээ илэрхийлсэнд Ерөнхий сайд болон салбарын сайд гишүүд асуултад хариуллаа.

Ерөнхий сайд иргэдийн санал хүсэлтийг эрэмбэлж, Булган аймагт тулгамдаж буй дараах асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

  • Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133.7 км авто замын төгсгөлийн хэсэг болох Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 67.8 км авто зам, мөн Хишиг-Өндөр сумын төв доторх 4 км хатуу хучилттай замын санхүүжилтийг 2024 оны төсөвт бүтэн суулгах 
  • Тэшиг сумын Бага Илэнхийн боомтын ТЭЗҮ-г хийлгэж, нээх асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэх  
  • "Жаргалант зуслан"-ийн 2, 3 дахь шатны ажлын санхүүжилтийг шийдвэрлэх
  • Булган суманд 60 ортой Сувиллын яслийн шинэ барилга, аймгийн Хөгжимт жүжгийн театрын шинэ барилга, Сайхан сумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, Булган сумын 6 дугаар цэцэрлэгийн шинэ барилга, Тэшиг сумын төвийн 35 кв цахилгаан дамжуулах агаарын шугам, Бүрэгхангай сумын соёлын төвийн барилга,
  • Цогт хунтайж, Шороон бумбагарын түүх соёлын өвийг сэргээн засварлах судалгааны ажил  
  • Булган-Бугат сум чиглэлийн хатуу хучилттай авто замын санхүүжилтийг 2024 оны төсөвт суулгаж, шийдвэрлэхээ илэрхийллээ.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.34.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.