Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-30
Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн гуравдугаар хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийн тухай"
-"Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" асуудлуудыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо
-"Дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт болон нийслэл, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний явцын тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга М.Бямбасүрэн
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай"
-"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай"
-"Бусад (Төрийн цол, одон, медальд дэмжин уламжлах тухай) асуудлуудыг дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дүүргийн ИТХ-ын 10 дугаар ээлжит хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралдахаар товлолоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.75.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.