Шадар сайд С.Амарсайхан Орхон аймагт ажиллаж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-30
Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж, албан хаагчдын ажиллах нөхцөлтэй танилцаж, газар дээр нь ирж ажиллалаа. Албан хаагчдын хувьд лобараторийн зориулалтын барилгагүй, орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулж буйг уламжлаад, албан хаагчдын орон тоо дутуу, ачаалал ихтэй, одоо ашиглаж буй 1979 онд үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай байгааг хэллээ. Тус байгууллага нь 2022 онд орон нутгийн санхүүжилтээр хүнсний лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Үр хорио цээрийн лаборатори”-ийн төнөг төхөөрөмжийг худалдан авч суурилуулжээ. Одоогоор лабораторийн боловсон хүчнийг ажиллуулах цалингийн санхүүжилтыг орон нутгаас шийдүүүлж үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна. Орхон аймгийн Стандарт Хэмжилзүйн Хэлтсийн итгэмжлэгдсэн лаборатори нь аймгийнхаа хүн амын хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд, хүрээлэн байгаа орчны ус, агаар, хөрсөнд шинжилгээ хийдэг. Итгэмжлэгдсэн лабораториудад жилд дунджаар 4000-5000 орчим дээжинд 10000-12000 үзүүлэлтээр шинжилгээ хийж буй аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.233.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.