Уул уурхайн бүтээгдэхүүний зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-03
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олголоо
 
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-аас баталсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр үнэт цаасны компанид олголоо.
 
Түүнчлэн хуралдаанаар “Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг мөрдүүлэх зөвшөөрлийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-д олголоо. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний биржээр хайлуур жоншны хүдэр, баяжмал арилжаалагдах зохицуулалтын орчин бүрдэж, биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.96.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.