ЕБС-д ажиллах БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН сонгон шалгаруулалт эхэллээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-03
2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах “Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх” 7 дахь удаагийн сургалтад хамрагдах сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалт эхэллээ.
Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын хуулийн 14 дүгээр зүйл, Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/222 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд энэхүү сонгон шалгаруулал
тыг явуулж байгаа ажээ.
Сургалтад хамрагдсанаар:
- Ажлын талбарт шаардлагатай мэргэжлийн дэмжлэг үзүүлэх 45 хоногийн сургалтад хамрагдан сертификат олгох.
-Тогтвортой ажиллахад дэмжлэг үзүүлэх Боловсролын ерөнхий газар, сургуулийн удирдлага, сэтгэл зүйчтэй гурвалсан гэрээг 2 жилийн хугацаатай байгуулах.
-Мэргэжлийн баг бүрдүүлж хүүхдийн хөгжлийг дэмжих төлөвлөгөө боловсруулан ажиллахад нь сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлэх зэрэг давуу талыг сэтгэл зүйчдэд олгодог юм.
 
Сэтгэл зүйч нь сургуулийн нөхцөл байдалд сэтгэл хөдлөл, боловсрол, нийгэм, зан үйлийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхдүүдэд тусалдаг туслагч байдаг. Иймд салбар яам болон Боловсролын ерөнхий газраас зохион байгуулагдах мэргэжлийн болоод бусад сургалтад сэтгэл зүйчдийг хамруулж тасралтгүй хөгжлийг дэмжин ажилладаг.
 
Сонгон шалгаруулалтыг Боловсролын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
I шатны шалгаруулалтаар Сэтгэл зүйчдийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл, түүний үнэн зөв эсэхийг нягталж, эсээ, өргөдөлтэй танилцах бол II шатны шалгаруулалтаар баримт бичгийн шаардлага хангасан сэтгэл зүйчдийг ярилцлагад урьж эцсийн шалгаруулалтыг хийнэ.
Хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан сэтгэл зүйчдийг “Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад хамруулж, сертификат олгох юм байна.
 
Ерөнхий боловсролын сургуульд ажиллах “Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх” 7 дахь удаагийн сургалтад хамрагдах сэтгэл зүйчдийг 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд бүртгэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.