ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: “Ажил олгогч” нь туслах малчинтай “Хөдөлмөрийн гэрээ байгуулах” боломжыг бүрдүүлсэн
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-07
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны Залуу малчдын үндэсний чуулганд хэлсэн үгнээс:
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол малчин үндэсний” хөтөлбөр нь төрөөс малчдыг дэмжих, малчдын идэвх санаачилга, хувь нэмэр, оролцоог сайжруулах, малчдыг чадавхижуулах, тэдгээрийн хөгжлийн тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэх, малчдыг мэдээллээр хангах, хөгжүүлэх, орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, бүтээмж, орлого, ашгийг нь өсгөхөд чиглэгдсэн суурь хөтөлбөр юм.
 
Манай яам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран “Ажил олгогч” нь туслах малчинтай “Хөдөлмөрийн гэрээ байгуулах” загварыг боловсруулж хэрэгжүүлсэн нь малчдын залуу халааг бэлтгэх хууль, эрх зүйн бодит боломжийг бүрдүүлсэн.
 
Залуу малчдын мэдлэгийг дээшлүүлэхээр яамны захиалгаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хөдөө аж ахуйн салбарын багш, эрдэмтдийн баг “Чадамжийн есөн нэгж бүхий” Залуу малчдын сургалтын хөтөлбөрийг боловсруулан та бүхний гар дээр хүргээд байна.
Залуу малчдыг Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх арга ухаанд сургах, Бэлчээрийн менежментийг сайжруулах, Малын эрүүл мэндийг хамгаалах, Малын гаралтай түүхий эд бэлтгэл, анхан шатны боловсруулалт, Мал аж ауйн салбарт хоршиж ажиллах, Мал маллагааны уламжлалт арга, технологи, Мал тэжээх, тэжээл үйлдвэрлэх, Малыг шилж, сонгон үржүүлэх, сайжруулах чиглэлээр олгож буй мэдлэг бүхий бүсчилсэн сургалтуудыг яам бодлогоор зохион байгуулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.13.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.