''Оюутолгой'' компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” 2016 оноос хойш 519 оюутан хамрагджээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-09
"Оюутолгой" компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн 2023-2024 оны хичээлийн жилийн тэтгэлгийн батламж гардуулах ёслол 2023 оны 10 сарын 8-ны өдөр боллоо. 2016 оноос хойш 8 дахь жилдээ хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрт давхардсан тоогоор нийт 519 оюутан хамрагдаад байна.

"Оюутолгой" компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн 2023-2024 оны хичээлийн жилийн тэтгэлгийн батламж гардуулах ёслол 2023 оны 10 сарын 8-ны өдөр боллоо. 2016 оноос хойш 8 дахь жилдээ хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрт давхардсан тоогоор нийт 519 оюутан хамрагдаад байна. 

Тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардуулах ёслолд Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхбат, “Оюу толгой” компанийн Орон нутгийн харилцааны хэлтсийн ерөнхий менежер, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Сугар, “Говийн оюуны хөтөч” ТББ-ийн тэрүүн Б.Наранцэцэг нар оролцлоо. 

387082084_643359491270492_5138012256800724597_n 

Мөн урилгаар “Монголын ирээдүй судлалын нийгэмлэг”-ийн тэргүүн, доктор, профессор, Монгол улсын гавьяат багш Ц.Дэмбэрэл тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан тэргүүний оюутан залууст “Монгол үндэстний туйлын давуу тал” сэдвээр лекц уншлаа.

Өмнөговь аймаг, Ханбогд сум болон “Оюу толгой” компанийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний дагуу үүсгэн байгуулагдсан “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь 2015 оноос эхлэн Оюутолгой компаниас Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд зориулан олгосон нийт 122.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 397 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн хэрэгжүүлээд байна.

Үүнээс боловсролын чиглэлээр 39.9 тэрбум төгрөгөөр 86 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн хэрэгжүүлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.125.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.