Цалингаа авч чадаагүй гэх мэтээр эрхээ зөрчүүлсэн оюутнууд хөдөлмөрийн байцаагч нарт ханддаггүй
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-07
Цалингаа авч чадаагүй гэх мэтээр эрхээ зөрчүүлсэн оюутнууд хөдөлмөрийн байцаагч нарт ханддаггүй.
Ажил хийх хүсэлтэй ч хаанаас ажлын байрны зар хайхаа оюутнууд мэддэггүй. Цахим орчинд “Өндөр цалинтай ажилд оруулна, зуучилна. Яаралтай” гэх мэт баталгаагүй зарууд их. Иймд оюутнуудад аюулгүй ажлын байрны талаар мэдээлэл өгөх өдөрлөг 10-р сарын 6-нд МУБИС-ийн төв байранд боллоо.
Өдөрлөгөөр оюутнуудад баталгаатай ажлын байрны зарыг хаанаас хайх, цалингаа бүтэн авч чадаагүй гэх мэт хөдөлмөрийн эрхээ зөрчүүлбэл хаана хандах талаар зөвлөв. МУБИС-ийн 120 оюутан өдөрлөгт оролцсон юм.
“Аюулгүй ажлын байр” өдөрлөгийг “Мэддэг мэдээлдэг байя” аяны хүрээнд зохион байгуулав. Аяныг ХНХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, “Монгол контент” компани хамтран хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.134.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.