Аюулт үзэгдэл, ослын 43 дуудлага бүртгэгдэв
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-09-19
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 11-нээс 17-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 22 суманд 43 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.

Үүнээс хүний үйл ажиллагаатай осол- 9, гал түймрийн тохиолдол- 32, биологийн гаралтай аюулт үзэгдэл-1, геологийн гаралтай аюулт үзэгдэл-2 бүртгэгдсэн байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 6 хүн нас барж, 4 хүн бэртэж, гэмтсэн харамсалтай тохиолдлууд бүртгэгджээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.125.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.