Өнгөрсөн долоо хоногт 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-19
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 10-16-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.

Үүнээс хүний үйл ажиллагаатай осол- 33, гал түймэр- 40, биологийн гаралтай аюулт үзэгдэл-1, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл-8, геологийн гаралтай аюулт үзэгдэл-4 байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 11 хүн амь насаа алдаж, 3 хүн түлэгдэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 7 нь том хүн, 4 нь хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.19.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.