Аюулт үзэгдэл, ослын 73 дуудлага бүртгэгдэв
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-01
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 14-30-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 18  аймгийн 35  суманд 73 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.

Үүнээс геологийн гаралтай-3, хүний үйл ажиллагаатай осол- 26, гал түймэр- 39, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл-5 байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 15 хүн амь насаа алдаж, 5 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 14 нь том хүн, 1 нь хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.4.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.