Залуу офицеруудын чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан боллоо
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-17
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицеруудын чуулган”-ыг ирэх есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Хуралдааныг Батлан хамгаалахын дэд сайд, ажлын хэсгийн дарга Б.Баярмагнай удирдсан ба хуралдааны эхэнд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдэг офицер шалгаруулах уралдаан”-ы удирдамжийн төсөл, шүүгчдийн зөвлөлийг байгуулах асуудлыг танилцуулж, гишүүдтэй санал солилцсон юм.

Хуралдааны үеэр хэлэлцсэн болон чуулганыг зохион байгуулахтай холбоотой бусад асуудлаар Батлан хамгаалахын дэд сайд, ажлын хэсгийн дарга Б.Баярмагнай үүрэг, чиглэл өгч, залуу офицеруудын чуулганыг угтаж төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлэхийг анхаарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.163.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.