Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэлээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-30
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн хамт олон өөрсдийн хүчээр албандаа олон жил үр бүтээлтэй ажилласан болон шинээр ажилд орсон хоёр алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэн, байшин барьж өгөх аяныг өрнүүллээ.

Ахлагч Г.Эрдэнэбаяр, дэд ахлагч Ү.Өсөхбаяр нарын өөрсдийн өмчлөлийн газарт 6х7 болон 6х8 хэмжээтэй байшинг 45 хоногийн хугацаанд барьж хүлээлгэн өгсөн байна.

Ингэснээр алба хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэхээс гадна албандаа хандах хандлагыг өөрчлөх, эерэг сэтгэгдлийг бий болгох ач холбогдолтой юм гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.135.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.