Дархан-Уул аймагт 2.7 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 17 ТӨСӨЛ ЦАХИМААР ирүүлсэн байна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-12
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас орон нутгийн ЖДҮ-г хөгжүүлэхэд зориулж 500,0 сая төгрөг, Дархан-Уул аймгийн ИТХ-аар батлагдсан 500,0 сая төгрөг нийт 1 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтээр хөнгөлөлттэй зээлд зээлийн хүсэлтийг нэг сарын турш цахимаар хүлээн авсан.
 
Өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний өдрийн өглөөний 08.30 цагт төсөл хүлээн авах цахим систем хаагдлаа. Энэ хугацаанд нийт 2.7 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 17 төсөл цахимаар ирүүлсэн байна.
 
2020 оны Засгийн газрын 113 дугаар тогтоолын дагуу ирүүлсэн төслүүдийн урьдчилсан, нарийвчилсан судалгаа хийгдэж, таны бүртгүүлсэн дугаарт ЖДҮГ-аас хариу илгээнэ.
Хамтран ажилласан Хөгжлийн шийдэл ТББ-ын Бэст хөтөлбөр, сургалтад хамрагдсан болон төсөлд оролцсон жижиг, дунд үйлдвэрлэгч нартаа амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.204.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.