E-Mongolia системийн E-Kids цонх АШИГЛАЛТАД орлоо
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-17

E-Mongolia платформ хүүхэд хамгааллын EKIDS цонхтой болсон талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, E-Mongolia апплэйкшний цэсэнд "Хүүхдээр нэвтрэх" гэсэн шинэ цонх нээгдсэн. Уг хэсэгт хүүхэд өөрийн регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирнэ. QR кодыг E-Mongolia- гийн хэрэглэгч эцэг, эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн уншуулснаар эцэг эх, хүүхэд хоорондоо холбогдох юм байна.  

EKIDS-д бүртгүүлснээр,

  • Хүүхэд сургууль, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэх боломжтой.
  • Хаана байгаа газрынхаа гурван үгт хаягийг мөн ганц товчлуур дараад ээж аавдаа илгээнэ. Ээж аав нь түүн дээр дарахад хүүхдээ хаана байгааг шууд мэдэх боломжтой. 
  • Байршлыг нь нэг метрийн зөрүүгүй заах шийдэлтэй зэрэг давуу тал бий болно.

Хамгийн гол нь эдгээр мэдээллийг дата шаардахгүйгээр хүргэх боломжтой. Учир нь Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл, ONDO компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан E-Mongoila, Ekids-т дата шаардахгүйгээр үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой болгосон юм.

Түүнчлэн хүүхэд хамгааллын технологийн шинэ цэс Ekids-т цагдаад шууд мэдээлэл илгээх цонхтой. Хүүхэд цахим гадуурхал, гэмт хэрэг, өөрт нь халдахыг завдсан, дагаж мөшгөсөн, өдөж хоргоосон зэрэг сэжигтэй тохиолдолтой учирвал тухайн этгээдийн зургийг нь шууд илгээж, цагдаагийн байгууллага шуурхай хүлээж авна. Мөн ямар ч үед 102, 103, 108 утсанд шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэх боломжтой.  

ЦХХХЯ-наас Google компанид Google Family Link аппликэйшнээ монгол хэлээр ашиглах боломж олгохыг хүссэн захидал илгээсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.123.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.