Өмнөговь аймагт “Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-17
“Эрүүл Өмнөговь” зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарт 5 дэд хөтөлбөр хэрэгжиж байгаагийн нэг нь “Эрүүл шүд” хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн яамтай хамтран улсын хэмжээнд 2 дахь удаа “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Энэхүү тэмцээнд Даланзадгад сумын ЕБС-ийн 6 сургуулийн 152 сурагч, 19 багт хуваагдан оролцлоо.
“Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн нь сурагчдын амны хөндийн боловсролыг дээшлүүлэх, шүдээ зөв угаах аргачлалыг эзэмшүүлэх, шүдээ тогтмол угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилготой юм.
“Тэргүүн” байранд 2550,2 оноогоор Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн “Luxury smile” баг
“Дэд” байранд 2504,5 оноогоор Улсын тэргүүний лаборатори 1 дүгээр сургуулийн “Happy” баг
Гутгаар байран 2491,9 оноогоор Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн “Толь” багууд шалгарлаа.
Шилдэг таван оролцогчоор:
364,8 оноогоор Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн “Толь” багийн Б.Амина
363 оноогоор 4 дүгээр сургуулийн “Сайхан инээмсэглэл” багийн С.Хүсэлзаяа
358,6 оноогоор Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн “Толь” багийн О.Номин
332,8 оноогоор 4 дүгээр сургуулийн “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” багийн У.Чинзориг
330,7 оноогоор 4 дүгээр сургуулийн “Танан цагаан” багийн П.Хүслэнбаяр
Хүүхдүүдээ амжилттай бэлтгэсэн шилдэг багшаар
Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн Г.Оюунчимэг, Ү.Мөнхгэрэл
Улсын тэргүүний лаборатори 1 дүгээр сургуулийн Ц.Ариунтуяа, З.Мөнхзул
Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн Д.Лхагвачулуун, Н.Өлзийтогтох нар шалгарлаа
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.221.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.