Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын охидын зөвлөлийг хүлээн авч уулзлаа
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-10-18
? НҮБ-аас 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэхүү өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог юм.
? Тус өдрийг угтаж дүүргийн “Голомт цогцолбор сургууль”, “Эрдмийн оргил цогцолбор сургууль”, “Нийслэлийн лаборатори 119 дүгээр сургууль”-ийн охидын зөвлөлийн гишүүд дүүргийн удирдлагуудтай уулзаж, охидод тулгамдаж буй асуудлуудын талаарх ил захидлыг гардуулан өглөө. Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын дарга П.Нарантуяа охидын зөвлөлийн гишүүдэд сурлагын амжилт хүсч, гарын бэлэг гардуулан өглөө
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.57.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.