Төлөөлөгчдийн өдөр арга хэмжээний хүрээнд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв"-ийн үйл ажиллагаатай төлөөлөгчид танилцлаа
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-10-18
Ховд аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Төлөөлөгчдийн өдөр арга хэмжээний хүрээнд тус төвийн үйл ажиллагаатай төлөөлөгчид танилцлаа.
Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг сэргээн засах, эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сэтгэл зүй болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, ашиглах зөвлөгөө өгөх, тохируулах, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.
Тус төв ашиглалтад орсноор Ховд аймаг төдийгүй баруун бүсийн аймгийн иргэд ч тусламж, үйлчилгээ авах боломж бүрдсэн. Орон нутагт 30 гаруй ажлын байр шинээр бий болсон байна.
"Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв"-ийн хамт олон 12-р сарын 03-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрхийг хамгаалах өдрийг угтсан “БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ ХОВД” хоёр сарын аяныг санаачлан төрийн болон төрийн бус, Олон улсын байгууллагуудыг уриалан олон талт ажлуудыг хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа танилцууллаа.
Аяны хүрээнд:
✅Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх оролцоо хэлэлцүүлэг
✅Тэгш хамруулах сайн туршлагыг бүсийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх
✅Хүн бүрт хүртээмжтэй Ховд 2 явцын үнэлгээ
✅Чадавхжуулах сургалтууд /Дохионы хэл, Сум, багийн Засаг дарга нарын сургалт, Портеж хөтөлбөрийн орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт/
✅Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээ болон бусад олон ажлыг зохион байгуулхаар тусгажээ.
Цаашид шинээр байгуулагдсан энэ төвийнхөө үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран иргэд олон нийтэд танилцуулах “Нээлттэй хаалганы” өдрийг 10 сарын 19-ны өдөр зохион байгуулах юм байна.
Дээрх аяны хүрээнд хийгдэх арга хэмжээнүүдэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож, дэмжин ажиллахаа илэрхийллээ.
May be an image of 8 people and hospital
May be an image of 3 people, newsroom and text
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.123.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.