Өмнөговь аймагт “Эрэгтэйчүүд ба эрүүл мэнд” сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулагдана
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-19
“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эрүүл бие бялдартай, зөв хооллолттой, дархлаа сайтай иргэнийг бий болгох, эрэгтэйчүүдийн нийгэм сэтгэл зүйн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, гэр бүл дэх эрэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эрэгтэйчүүд ба эрүүл мэнд” сургалт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Сургалтад хамрагдсан эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд харагдаж түрүү булчирхайн хорт хавдар, сахар, хелико бактерийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Мөн үйл ажиллагааны хүрээнд “Victory” фитнес клубийн хамт олон эрэгтэйчүүдийн дунд гар барилдаан болон гар дээр сунайх тэмцээнүүдийг зохион байгуулна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.242.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.