Хотын даргын шинэхэн ОРЛОГЧ О.Номинчимэг гэж ХЭН БЭ?
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-19

УИХ-ын даргын хуулийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан О.Номинчимэг нийслэл хотын хоёрдугаар орлогч даргаар томилогдох аж.

О.Номинчимэг нь  2004-2008 онд Япон Улсын Токиогийн Их сургуулийн эрх зүйн бакалавр, 2008-2010 мөн тус сургуульдаа хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.  Түүнчлэн АНУ-ын Колумбын их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. Бизнесийн эрх зүй,  дэд бүтцийн төсөл, олон улсын арбитр, гадаадын хөрөнгө оруулалт чиглэлд мэргэшсэн гэжээ.

О.Номинчимэг нь Англи, Япон хэлтэй.

 АНУ-ын Нью-Йорк мужид хуульчаар ажиллаж байсан туршлагатай. 2019 оноос эхлэн Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар, 2011-2016 онд Хоган Ловеллс олон улсын хуулийн фирмийн Парис дахь салбарт ахлах хуульч, мөн 2019 онд  Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН-ийн захирлаар ажиллахын зэрэгцээ 2021 оноос МУИС-ийн Хууль зүйн сургууль болон СЭЗИС-д багшаар ажиллаж байжээ. 2021-2022 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Тэргүүн дэд даргаар ажилласан. 2022 оноос өдийг хүртэл УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж иржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.165.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.