ДЭЛХИЙН ТОГООЧ НАРЫН ӨДРИЙН ХҮРЭЭНД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТОГООЧ НАР ЭРҮҮЛ, АМТЛАГ ӨГЛӨӨНИЙ ЦАЙГААР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-19
ДЭЛХИЙН ТОГООЧ НАРЫН ӨДРИЙН ХҮРЭЭНД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТОГООЧ НАР ЭРҮҮЛ, АМТЛАГ ӨГЛӨӨНИЙ ЦАЙГААР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Удахгүй болох “Дэлхийн тогооч нарын өдөр”-ийг угтан Өмнөговь аймгийн тогоочдын холбооноос иргэдэд эрүүл зөв хооллолт, амт чанартай бүтээгдэхүүнийг хэрхэн бэлтгэх, хоол зүйн боловсрол олгох зорилготой “Өглөөний цайг өөртөө” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд иргэдэд эрүүл, амтлаг өглөөний цайг бэлтгэн үнэ төлбөргүй үйлчлэх юм. Арга хэмжээ “Залуус” талбайд яг одоо эхэлж байна. Мөн энэ хүрээнд ЕБС-ийн сурагчдад “Чихэрлэг хүнснээс татгалзах” уриалгын дор арга хэмжээг зохион байгуулах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.75.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.