Б.Өлзийбат: Малын бэлчээрээс, барилгын талбай дээрээс ИРГЭД ХУУЛЬ САНААЧИЛЛАА
Үйл явдал
/
2023-10-31

“Иргэн та хүч” залуучуудын санаачилгыг үүсгэн байгуулагч Б.Өлзийбат “D өргөдөл гэж юу вэ?” сэдвийн хүрээнд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Бид 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулийн хамгийн чухал заалт нь төрийн бүх эрх Монголын ард түмний мэдэлд байна. Ард түмэнд энэхүү парламентийн эрхээ төлөөллөөрөө болон шууд оролцож эдэлнэ” гэж заасан.

Иргэд төлөөллөөрөө дамжуулан төрийн эрх барих эрхээ эдэлж байсан. Харин  2022 оны долоодугаар сарын 5-ны өдөр УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан. Монгол Улсын 3.5 сая иргэн УИХ-аар гарч байгаа бүх шийдвэрүүдэд оролцох, хянах, хуулийн төсөлд саналаа өгөх боломж нь бүрдсэн. Энэ бол ардчилсан, зөвлөлдөх цахим D-Parliament систем юм.

Монгол Улсын иргэд гар утсаараа энэ системд нэвтэрч малчин хүн малын бэлчээрээс, ажлын байрнаасаа,гадаадад амьдардаг иргэд байгаа улс орноосоо УИХ-ын үйл ажиллагаа болон хуулийн төсөлд саналаа өгөх боломж нээгдсэн. Энэ системийн хөгжүүлэлтийг хийгээд Монгол Улсын иргэд хууль санаачлах эрхтэй болсон. Монгол Улсын бүх иргэд хууль санаачлах эрхээ эдлэх болсон нь сайн хэрэг боллоо гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.26.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.