Хамгаалалттай газар нутгийн менежмент /earth ranger/ оролцогч талуудын хурал боллоо
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-11-01
 
    БОАЖЯ болон Ойн газар нь Рио Тинто Монгол ХХК, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” \ОУБХН\-тэй хамтран “Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд EarthRanger программыг хөгжүүлж байгаа юм.
Өнөөдөр Earth Ranger платформоор дамжуулан биологийн олон янз байдал /амьтдын хөдөлгөөн, тархалт зэрэг/ болон хуулийн хэрэгжилтийн мэдээллийг бодитоор нэгтгэж, орон зайн мэдээллийг дүрслэн харуулахад талуудын саналыг сонслоо.
    ЗГХА Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн Ойн зураглал хариуцсан мэргэжилтэн Б.Чүлтэм -Монгол орны ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг үр дүнтэй явуулах, хянах зорилгоор Earth Ranger -ийг хэрхэн ашиглаж байгаа талаарх товч танилцуулгыг хийв. Мөн EarthRanger хөтөлбөрийг дэмжин ажиллаж буй 51 градус ХХК-аас мэдээллийн менежмент, бодит цаг үед цугларч буй мониторингийн мэдээг үндэсний түвшинд боловсруулж, хэрэгжүүлэх, ТХГ-ийн менежмент, болон үнэлгээтэй холбоотой мэдээллийг солилцлоо.
   51° багийн технологийн шийдэл хариуцсан дарга Сабир Абдулехман-Үндэсний хэмжээнд биологийн олон янз байдлын судалгааны мэдээлэл, хууль сахиулах хүчний мэдээллийг нэгтгэн, хянах болон хэрэгжүүлэх жишиг судалгааг Кени улсын жишээн дээр танилцуулав.
51° багийнхан нь Африкт царцааны тэмцэл, менежментийг EarthRanger-ийн тусламжтай хянаж, арга хэмжээ авч, ажиллаж байсан туршлагатай.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.80.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.