Монгол орны ойд юу амьдардаг вэ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-11-02
Монгол орны ойд юу амьдардаг вэ? Ой бидэнд юу өгдөг вэ? Ойд юу байдаггүй вэ? ✅Хүүхэд, залууст ойн тухай боловсролыг хөгжөөнт тоглоомоор дамжуулан олгох “Ойчидтой нэг өдөр” өдөрлөгийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж, Жавхлант, Ерөө, Мандал сумд, Бугант тосгоны 150 гаруй хүүхэд, залуус хамрагдлаа.

Ойд зохион байгуулсан адал явдалт арга хэмжээгээр хүүхдүүд ойн тухай суурь мэдлэгээ бататгахаас гадна, түүний байгаль экологи дахь ач холбогдлын талаар, жишээлбэл:

• Ой мод нь салхи, шороон шуургыг хааж, агаарыг цэвэршүүлдэг

• Хөрсийг тогтоон барьж, хөрсний нүүлтээс сэргийлдэг

• Нарс мод холтсоороо дамжуулан түймрээс өөрийгөө хамгаалах үүрэг гүйцэтгэдэг

• Ой модны төрөл зүйл, үр жимс, навч шилмүүсний ялгаатай байдал

• Малын бэлчээрийн даац хэтрэх нь ойг хэрхэн устгадаг

гэх мэт олон зүйлсийг сонсож, тэдгээрийг тоглоомоор дамжуулан өөрийн биеэр туршиж үзлээ.

Энэхүү өдөрлөгийг Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM)” төсөл, төсөлд судалгааны дэмжлэг үзүүлж буй Менделийн их сургууль, Их сургуулиудын консорциумын Чех ба Монгол оюутнууд хамтран амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.