Амин хэлхээ байгаль сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-11-02

 Монгол улсын байгаль орчинд ээлтэйгээр экосистемийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын доройтол, дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд хүн амын хүнсний хангамжийг сайжруулахад чиглэсэн тогтвортой ногоон хөгжлийн боломжийг хангах “АГРО-ОЙЖУУЛАЛТЫН ГОВЬ БҮРД” төслийг хэрэгжүүлэхэд, Нэг талаас ЗГХА Ойн газар, нөгөө талаас “Амин хэлхээ байгаль сан” ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ байгуулав.

Энэхүү эко түншлэлийн хамтын ажиллагааны зорилго нь ойн санг нэмэгдүүлэх, говийн бүсэд ойг нөхөн сэргээх ажлыг агро-ойн аж ахуй хэлбэрээр хийж, тогтвортой, урт хугацааны үр дүн гаргахад хамтран ажиллах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.74.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.